Г.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгээ орхиж, шинэ нэвтрүүлэг эхлүүлнэ

Г.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгээ орхиж, шинэ нэвтрүүлэг эхлүүлнэ

“Танайд хоноё” нэвтрүүлгээрээ олны танил болсон сэтгүүлч Г.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгээ орхиж, өөрийн шинэ нэвтрүүлгээ эхлүүлж буйгаа мэдээллээ. Тэрбээр “Танайд хоноё” нэвтрүүлэг бол 25 дугаар суваг телевизийн өмч бөгөөд байгуулсан гэрээ энэ оны тавдугаар сард дууссан учир нэвтрүүлэгтээ баяртай гэж хэлж байна хэмээсэн юм. Харин тэрээр өөрийн “Бид” нэртэй төслөө эхлүүлэн, өөрийн  Altanturuu Ganbaatar  нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулан очих айлаа сонгож, тухайн айлынхаа түүхийг үзэгчдэд хуваалцах аж. Г.Алтантүрүү хэнийд ч очиж болно, өөрийн гэртээ, өөрийн аав ээжийнд очуулахыг хүссэн иргэд зургадугаар сарын 14-ний өдрийг хүртэл түүний фэйсбүүк хуудсаар дамжуулан хүсэлтээ илэрхийлэх юм байна.