Бразил улс хөл бөмбөгийн хүрээлэнгүүдээ эрүүл мэндийн төвийн зориулалтаар ашиглана

Бразил улс хөл бөмбөгийн хүрээлэнгүүдээ эрүүл мэндийн төвийн зориулалтаар ашиглана

2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулсан Бразил улс хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдээ эрүүл мэндийн төвийн чиглэлээр ашиглахаар болжээ.

Тодруулбал Бразилийн хамгийн том хот болох Сан-Паулу хотын эрх баригчид хотын эмнэлгүүдийн ачааллыг багасгахын тулд Пакаембу хотын цэнгэлдэх хүрээлэнд 200 ор байрлуулна гэж мэдэгдсэн бол хотын хоёр том клуб туслахаа мэдэгдсэн байна. Мөн Сантос Вила Белмирогийн цэнгэлдэх хүрээлэн доторх амралтын нэг хэсэгт түр эмнэлэг байгуулахаар болжээ.

Тус улс дэлхийн аваргын тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнгүүдийг барихад 11 тэрбум ам.долларыг зарцуулсан байдаг. Тухайлбал, зөвхөн нийслэл хотдоо хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг сэргээн засварлахын тулд 787 сая ам долларын өртөг гаргасан байна. Энэ нь нийслэлдээ хөл бөмбөгийн баггүй улсын хувьд өндөр зардалд тооцогдож, тухайн үед ашиггүй зардал гаргасан хэмээн орон нутгийн иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж байсан юм.

Бразилд одоогийн байдлаар коронавирусийн 4256 тохиолдол бүртгэгдэж, 136 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Aljazeera