Хошин урлагийнхан нэгдэж, онлайн тоглолт зохион байгуулна

Хошин урлагийнхан нэгдэж, онлайн тоглолт зохион байгуулна

Дэлхийн 200 гаруй оронд тархаад буй коронавирусийн халдварын тархалтын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг бүрэн хязгаарлах шийдвэр гарсан билээ. Иймээс дөрөвдүгээр сарын 1-нд тохиох "Инээдмийн баяр"-ын өдрөөр хошин урлагийн продакшнууд нэгдэж, онлайн тоглолт зохион байгуулахаар болжээ.

"Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтонд "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", "Маск", "Эмоци", "Шинэ үе" продакшн, "Аглуу" энтертайнмент зэрэг зургаан хошин урлагийн хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Тоглолтыг "Corporate Hotel & Convention Center"-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд C1 телевиз болон оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулах юм байна.




Өнөөдөр тахиа өдөр

22 минутын өмнө