Х.Бат-Ялалт хуурай өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ

Х.Бат-Ялалт хуурай өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар өнгөрсөн баасан гаригт “Иргэдийн шударга шүүх” ТББ тэргүүн Х.Бат-Ялалтыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих  шийдвэрийг гаргасан. Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгээс 50 сая төгрөг нэхэж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар татсан юм.

Хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулах явцад гуравдугаар сарын 11, 13, 17-ны өдрүүдэд прокуророос хэргийн материал танилцуулах зорилгоор түүнд мэдэгдэх хуудас хүргүүлж, дуудсан боловч хүндэнтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй юм байна.

Тиймээс Х.Бат-Ялалтыг “Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэснийг үндэслэн цагдан хорьжээ.

Харин Х.Бат-Ялалт энэ шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан ч “цагдан хорих, таслан сэргийлэх, арга хэмжээ авах шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй” гэж үзжээ. Иймээс Х.Бат-Ялалт хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.