4000 еврогийн шагналын сантай Азийн ардын урлагийн наадам маргаашаас эхэлнэ

4000 еврогийн шагналын сантай Азийн ардын урлагийн наадам маргаашаас эхэлнэ

Энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Азийн ардын урлагийн их наадам болох гэж буй талаар  тус наадмын ерөнхий байгуулагч БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон “Арт-Лар” ТББ мэдээллээ.

Уг наадамд БНХАУ, Япон, БНСУ, ОХУ, Энэтхэг зэрэг 12 улсын 200 гаруй оролцогч орохоор бүртгүүлээд байгаа бол Монгол улсаас 1500 гаруй ардын авьяастнууд оролцохоор болжээ. Урлагийн наадамд түрүүлсэн авьяастнуудын Гранпри шагнал 4000 евро, дэд байр 2000 евро байх бол гуравдугаар байрын шагнал 1000 евро байхаар төлөвлөсөн байна.

Азийн ардын урлагийн их наадмын урьдчилсан шатны шалгаруулалт маргаашнаас эхэлнэ. Шүүгчээр  Болгар улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассациоциас томилогдсон мэргэжилтнүүд ажиллана. Шалгаруулалт Ардын дуу, Ардын бүжиг, Язгуур урлагийн чуулга, Зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр Соёлын төв өргөө, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад болно. Харин хилийн чанадаас ирсэн оролцогчдын шалгаруулалт зургадугаар сарын 13-нд Соёлын төв өргөөнд болох аж.