Гал түймрийн зургаан дуудлагын тав нь шар өвс шатсан дуудлага байжээ

Гал түймрийн зургаан дуудлагын тав нь шар өвс шатсан дуудлага байжээ

 

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдрийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирсэн талаар мэдээллээ.

Ирсэн дуудлагаас тав нь шар өвс шатсан дуудлага байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Хүннү моллын зүүн урд Арцатын аманд нэг га шар өвс шатсан дуудлага 13:39 цагт ирж 14 алба хаагч унтраахаар ажиллажээ.

Иймд хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.