Коронавирусийн халдвар авсан Их Британийн Ерөнхий сайд эрчимт эмчилгээний тасагт шилжжээ

Коронавирусийн халдвар авсан Их Британийн Ерөнхий сайд эрчимт эмчилгээний тасагт шилжжээ

Их Британий Ерөнхий сайд Борис Жонсон гуравдугаар сарын 27-ны өдөр коронавирусийн халдвар авснаа мэдэгдсэн билээ. Түүний биеийн байдал муудан өнгөрсөн долоон хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч, өчигдөр /2020.04.06/ эрчимт эмчилгээний тасагт шилжжээ.

Ерөнхий сайдын биеийн байдал нь огцом муудсан бөгөөд амьсгалахад тун хүндрэлтэй байгаа хэмээн албаныхан мэдэгдсэн байна. Энэ жил 56 нас хүрч буй түүнийг эмнэлэгт байх хугацаанд Их Британийн Гадаад Хэргийн сайд Д.Рааб Ерөнхий сайдын албыг орлон гүйцэтгэхээр болжээ.

Их Британид одоогоор коронавирусийн халдварын 51 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: Reuters