Мароккод амны хаалт зүүгээгүй иргэдийг гурван сар хүртэлх хугацаагаар хорино

Мароккод амны хаалт зүүгээгүй иргэдийг гурван сар хүртэлх хугацаагаар хорино

Умард Африкийн Марокко улсын иргэд өнөөдрөөс эхлэн олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх “үүрэгтэй” болжээ. Засгийн газраас үүргээ биелүүлээгүй иргэнийг гурван сар хүртэлх хугацаагаар хорих, 300 дирхамаар (350 мянган төгрөг) торгох шийтгэл оногдуулах юм байна. 

Марокко улсын амны хаалт үйлдвэрлэх хүчин чадал өдөрт 3.3 сая ширхэг байгаа бол дараа долоо хоногт 6 саяд хүрэхийг тус улсын аж үйлдвэрийн яам мэдээлсэн байна. Түүнслэн амны хаалтыг тус улсын засгийн газар ширхгийг нь $0.08 орчим үнээр борлуулж эхэлжээ.

Нэг сарын хөл хорионы дэглэм зарлагдаад байгаа Мароккод өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1,120 тохиолдол бүртгэгдэж, 80 өвчтөн нас бараад байна.

Эх сурвалж: Moroccoworldnews