Роберт Кеннедийн ач охины цогцсыг олжээ

Роберт Кеннедийн ач охины цогцсыг олжээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт завиар явж байгаад сураггүй алга болсон Роберт Кеннедийн ач охин Мейв Кеннеди Таунсенд Маккины цогцсыг цагдаа нар Чесапикийн булангийн эргээс олжээ. Роберт Кеннеди нь АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн дүү юм. 

Мейв Кеннедийн нөхөр Дэвид Маккиний ярьснаар тэд далайн эрэг дээрх байшиндаа амрах үеэр хүүхдүүд нь хашаандаа бөмбөг тоглож байгаад бөмбөгөө ус руу өнхрүүлсэн байна. Эхнэр, хүү хоёр нь бөмбөгийг авахын тулд завь авч явжээ. Гэвч завь салхинд туугдаж эргээс хэт холдсоны улмаас тэд эргэж ирж чадаагүй аж.

Эрэн хайх-аврах ажиллагааг пүрэв гаргийн оройноос эхлэн есөн мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд 26 цагийн турш явуулсан байна.Гэвч  хайгуулын ажил үр дүнд хүрээгүй тул аврах албаныхан ажиллагааг зогсоожээ.Цагдаа нарын мэдээлснээр Мейв Кеннеди болон түүний хүүгийн явж байсан завь тэднийг хамгийн сүүлд харсан газраас хэдэн милийн зайтай газраас олдсон байна. 

“CBS” телевизээр мэдээлснээр одоогоор түүний найман настай хүү Гидеоны цогцсыг хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.




Өнөөдөр хонь өдөр

22 минутын өмнө