Японд онц байдал зарлалаа

Японд онц байдал зарлалаа

Япон улсад коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор нийслэл Токио хот болон бусад зургаан мужийг хамарсан бүсчилсэн онц байдал зарлалаа.

Онц байдал тавдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд бүсчилсэн хэсгүүдэд Японы нийт хүн амын 44 хувь нь амьдарч байна. Онц байдлын үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон хувийн бизнесүүдийн үйл ажиллагааг зогсоон шаардлагатай үед зочид буудал, томоохон объектүүдийг улс ашигладаг.

Японд сүүлийн долоо хоногт нийслэл Токио хотод илэрсэн халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэж, 1200-д хүрсэн нь онц байдал зарлах нэг шалтгаан болжээ.