БНСУ-д парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ

БНСУ-д парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ

Өнөөдөр /2020.04.10/ БНСУ-ын 21 дахь удаагийн Ассемблейн сонгууль эхэлж байна. Хэдийгээр тус улсад коронавирусийн халдварын 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ч халдвар намжих төлөвд орсон тул сонгууль зохион байгуулахад өндөр эрсдэл учрахгүй хэмээн эх баригчид үзэж байгаа юм.

Түүнчлэн сонгуулийн байруудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийж байгаа тул иргэдийг санаа зовохгүй байхыг уриалжээ. Иргэд ч сонгуулиа өгч, иргэн хүний үүргээ биелүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Сонгууль хоёр өдрийн турш өглөөний 06:00 цагаас 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Дашрамд дуулгахад өнөөдөр өглөө БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, хатагтай Ким Жон Сук нар Хөх ордны ойролцоо Самчен дүүрэгт байрлах санал хураах байранд очин саналаа өгсөн байна.

Эх сурвалж:Koreatimes