Турк улсад анх удаа коронавирусийн халдварын сийвэнгийн эмчилгээг амжилттай хийжээ

Турк улсад анх удаа коронавирусийн халдварын сийвэнгийн эмчилгээг амжилттай хийжээ

Турк улсад анх удаа шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг дархлааны cийвэнгийн (Immune Plasma Treatment) эмчилгээг амжилттай хийжээ. Коронавирусийн вакцин гараагүй  энэ цаг үед цусны сийвэнгийн эмчилгээний үр дүн анх удаа гарсан нь энэ юм. 

Цусны сийвэн гэдэг нь цуснаас улаан, цагаан эс, ялтасуудыг ялган авахад үлдэж буй шар өнгийн шингэн юм. Цусны сийвэнг зөвхөн халдвар авсан нь тогтоогдож, эдгэрсэн хүмүүсийн цуснаас гарган авах боломжтой.  Коронавирусийн халдвар авч эдгэрсэн өвчтөний цусны сийвэнд байх эсрэг биетийг халдвараар өвчилсөн хүнд тарьж вирусийг устгах замаар эмчилгээг хийдэг.

Энэхүү эмчилгээг анх Хятад улсад таван өвчтөнд амжилттай туршсан байдаг. Мөн Өмнөд Солонгос улсад хүнд хэлбэрийн өвчтөнүүдийг цусны сийвэнгээр эмчилж эхэлжээ.

АНУ-д өнгөрсөн сарын 24-өөс сийвэнгийн эмчилгээнд албан ёсны зөвшөөрөл өгч, ДЭМБ дэлхий даяар энэхүү эмчилгээг хэрэгжүүлэхийн тулд эдгэрсэн өвчтөнүүдээс донор цуглуулахыг үүрэг болгосон юм.

Одоогийн байдлаар Туркийн эмчилгээний гурван төвд сийвэнгийн эмчилгээг эхлүүлээд байна. Цусний сийвэнгээ хандивлах боломжтой хүмүүс нь коронавирусийн халдварын шинжилгээ эерэг гарч эмчлэгдсэн 18-65 насны ямар нэгэн бэлгийн замын өвчингүй, цус багадалтгүй, жингийн хомсдолгүй байх ёстой юм байна.

Эх сурвалж: Dailysabah