Өчигдөр Монгол улсын Сангийн яам Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулж, ил тод байдлыг хангах зорилготой “publicinvestment.gov.mn” вэб хуудас болон “төсвийн хөрөнгө оруулалт” гар утасны аппликэйшнийг нээн, ажиллуулж эхэллээ.
Уг аппликэйшний тусламжтайгаар иргэд, аж ахуй нэгж аль шат дамжлага дээр яваа нь тодорхойгүй байсан санхүүжилтийн хүсэлтээ цаг алдалгүй хянах, ажлын гүйцэтгэлийн явцыг мэдэх, хаана, ямар төсөл хэрэгжиж байгааг харах боломжтойгоос гадна бусад мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, ил тод, хүнд сурталгүйгээр олж авах боломжтой болж буй юм.