Ухаж байсан нүхэн жорлондоо унажээ

Ухаж байсан нүхэн жорлондоо унажээ

Нүхэн жорлон ухаж байсан иргэд нүхэндээ унаж бэртсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, жорлон ухаж байсан иргэд нүхэндээ уналаа гэсэн дуудлага өчигдөр (06/12) 18 цагийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу шалгахад, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн Их-Амны задгай гэдэг газар хоёр хүн нүхэн жорлонд унаж ухаан алдсан байжээ.

Таван метрийн гүнтэй нүхэн жорлон ухаж байсан иргэн 43 настай эрэгтэй Б, 20 настай эрэгтэй Т нар ухаан алдсан байдалтай байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.