“Sengur Ultra” шар айраг БНСУ-ын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

“Sengur Ultra” шар айраг БНСУ-ын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Монголын үндэсний брэнд “Sengur Ultra” шар айраг БНСУ-ын зах зээлд албан ёсоор нэвтэрч, худалдаанд гарлаа.

“Sengur Brand” нь бүтээгдэхүүний амт, чанар, аюулгүй байдал, гарал үүслийн өндөр шаардлагуудыг бүрэн хангаж, экспортлогч орнуудынхаа тоог ийнхүү нэгээр нэмэгдүүлжээ. Тус бүтээгдэхүүн БНСУ-ын GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж эхэлсэн талаар компаниас мэдээлжээ. Ингэснээр Монголын үндэсний брэндүүд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, Азийн зах зээл дэх байр сууриа тэлсээр байна.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө