У.Отгонбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөшөө байгаагүй, цаашдаа ч байхгүй

У.Отгонбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөшөө байгаагүй, цаашдаа ч байхгүй

Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийн хөшөө гэгдэх зургийн танилцуулсан. 

Тэгвэл уг асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр хэвлэлд тайлбар өглөө. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөшөө байгаагүй, цаашид ч байхгүй бөгөөд цахим орчинд тарсан зураг нь эвлүүлэг болохыг мэдэгдэв. Мөн “Ерөнхийлөгчийн хөшөөний дэргэд миний зургийг эвлүүлсэн байсан. Х.Нямбаатарын ярьсан болгон үнэн байх ёсгүй биз дээ. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье” гэлээ. Түүнчлэн цахим орчинд хуурамч болон эзэн биегүй хаягаас мэдээлэл түгээх асуудлыг хөндөж, цахим хаягт өөрийн жинхэнэ нэрээр нэвтэрдэг байх зохицуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.