Энэ оны 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшийн нийслэл Варшав хотод зохион байгуулагдаж байгаа билээ.
Тэмцээний эхний өдөр манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгийн шатны тоглолтуудаа хийсэн. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд “В” хэсэгт Польшийн багийг 21:19 харьцаагаар хожсон бол Чехийн багт 17:14 онооны харьцаагаар хожигдож тэмцээнээ нэг хожил, нэг хожигдолтойгоор үргэлжлүүлэхээр болсон. Харин 2025 оны ДАШТ-ий мөнгөн медальт эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд Испаний багт 13:11 хожигдож, Австралийн шигшээ багт 21:15 онооны харьцаагаар хожигдож тэмцээнээ хоёр хожигдолтойгоор цааш үргэлжлүүлж байгаа билээ.
Тэгвэл шигшээ багуудын хувьд энэ сарын 4-5-нд шилжих шөнө хэсгийн шатны гурав болон дөрөв дэх тоглолтуудаа хийх аж. Эрэгтэй баг 01.20 цагаас АНУ-ын багтай тоглох бол 03.10 цагаас Латви улсын багтай тоглоно. Харин эмэгтэй баг 00.30 цагаас АНУ-ын багтай, 02.45 цагаас Унгарын багтай тус тоглоно.
