Цэцэрлэгийн амралт эхэлсэнтэй холбогдуулан 0-6 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг 10 хоног цахимаар ажиллуулах шийдвэрийг Төв аймаг гаргажээ

Цэцэрлэгийн амралт эхэлсэнтэй холбогдуулан 0-6 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг 10 хоног цахимаар ажиллуулах шийдвэрийг Төв аймаг гаргажээ

Сургуулийн өмнөх боловсролын хичээлийн жил дуусаж,  амралт эхэлсэнтэй холбогдуулан Төв аймгийн Засаг дарга захирамж гаргажээ.

Уг захирамжаар 2026 оны зургаадугаар сарын 3-наас 12-ны өдрийг дуустал хугацаанд төрийн албанд ажилладаг, 0-6 хүртэлх насны хүүхэдтэй албан хаагчдыг цахимаар ажиллуулахаар болсон байна. Энэхүү шийдвэр нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж. Урин дулааны улиралд хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй үлдэх тохиолдол нэмэгддэг бөгөөд үүнтэй холбоотойгоор ахуйн осол, гэмтлийн эрсдэл өсдөг байна.

бичвэр нарын зураг байж магад