Польшийн нийслэл Варшав хотноо 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Монголын эрэгтэй шигшээ баг "В" хэсэгт багтаж, эхний тоглолтоо Чехийн багтай хийсэн ч ялагдал хүлээжээ. Харин хоёр дахь тоглолтдоо талбайн эзэн Польшийн шигшээг 21:19-өөр буулган авч анхны хожлоо байгуулсан байна. Тэд хэсгийн гурав дахь тоглолтдоо АНУ-ын шигшээ багт 19:22-оор ялагдсан бол сүүлийн тоглолтдоо Латвийн багт 12:21-ээр дийлдэж, хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ. Харин өнгөрсөн дэлхийн аваргын мөнгөн медальт Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн дөрвөн тоглолтдоо бүгдэд нь ялагдал хүлээснээр мөн адил тэмцээнээ дуусгав.