Монголын үе үеийн хүүхэд багачуудын сонсож, дуулж өссөн ХХ зууны хүүхдийн манлай дуу “Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ.
Шүлгийг Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосноор 1956 онд төрсөн “Маамуу нааш ир” дууны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Анх Гавьяат жүжигчин, дуучин “хүүхдийн дууны” хэмээх В.Долгорын дуулснаар хүүхэд багачуудад хүрсэн энэ дууны 50 жилийн ойгоор Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд дууны хөшөөг босгосон.
Харин 70 жилийн ойгоор нь энэ жил Монголын ард түмний саналд үндэслэн “Лувсаншарав сан” болон дууны ая, үгийг зохиосон хоёр уран бүтээлчийн үр хүүхдүүд санаачлан Төрийн шагналт тодорхойлсныг СУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэн байна. Ингэснээр “Маамуу нааш ир” дуу Төрийн шагналд хоёр дахь удаагаа тодорхойлогдож буй юм.