Отгонтэнгэр хайрхан орчим нутгаар ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй байна

Отгонтэнгэр хайрхан орчим нутгаар ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй байна

Энэ сарын 17-нд Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы орчимд бэлчээрийн ургамлын гарц муу, нэн хуурайшилтай ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөртэй байгаа учир Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслолыг зорин ирсэн наадамчин олныг Завхан голын эх Буянт голын хөндийгөөр зорчихдоо шинэ зам гаргахгүй цуваагаар явахыг нутгийн иргэд уриаллаа. Мөн Бадархундага нуур руу явган болон мориор зорчихдоо хог хаягдлаа хаяхгүй, цагаан идээ болон боов боорцог, хэвийн боов үлдээхгүй байхыг хүсжээ.