“ТОП-100” аж ахуйн нэгжийг зургаадугаар сарын 15-нд тодруулна

“ТОП-100” аж ахуйн нэгжийг зургаадугаар сарын 15-нд тодруулна

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран улс орны нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, татвар төлөлт, борлуулалтын орлого, ажилтны тоо болон ашиг орлогын үзүүлэлтээр тэргүүлсэн аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг “ТОП-100” ААН-ийг энэ жил 25 дахь удаагаа тодруулан алдаршуулах гэж байна.

ТОП-100 аж ахуйн нэгжид цом, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Баганат танхимд болно.

“ТОП-100” шалгаруулалт нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хамгийн өндөр хувь нэмэр оруулж буй компаниудыг тодруулдаг бөгөөд жил бүр бизнесийн салбарын анхаарлыг татдаг арга хэмжээний нэг билээ. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн шалгаруулалтад уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, эрчим хүч зэрэг салбарын томоохон компаниуд жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд экспорт, татварын орлого болон ажлын байр бий болгосон үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна.