“МҮБХ-ны ЁЗСХЗ-ийн /2026.06.10/-ны өдрийн хурлаар нэр бүхий хоёр бөхд ёс зүйн хариуцлага ногдуулсан. Уг асуудлын талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өглөө.
Тэрбээр “МҮБХ-ны ЁЗСХЗ-ийн /2024.06.05/-ны өдрийн хурлаар Улсын арслан Р.Пүрэвдагва нь 6 удаагийн ёс зүйгүй үг хэлж байсан зохисгүй үйлдлүүд удаа дараа гаргаж байсан тул тус зөвлөлийн хурлаар орж, сануулах арга хэмжээ авсан. Үүний дараа буюу 2025, 2026 онд зохион байгуулагдсан барилдаануудад нийт 8 удаа унасан бөх, мөн ажиллаж буй засуул, хөлийн цэцүүдэд ёс бус үг хэллэг, хараалын үгээр доромжилсон. Мөн сорилго барилдаан дээр ёс зүйгүй үйлдэл гаргасан нь Улсын арслан цолтой бөх, дасгалжуулагч хүнд байж боломгүй үйлдлүүд гэж үзэж хариуцлага ногдуулж таван сараар барилдах эрхийг хассан юм. Харин аймгийн арслан Я.Бумбаярын хувьд хоёр бөх барилдаж байхад хөндлөнгөөс өөрт холбоо хамааралтай бөх дээр очиж хэнд хандаж байгаа эмэдэгдэхгүй хараалын үг хэлсэн тул сарын барилдах эрхийг нь хассан” гэв.