Монголын рок поп урлагийн төлөөлөл болсон GUYS хамтлаг 30 жилийн ойдоо зориулан бүтээж буй “Сайн уу, амьдрал минь, Зүрх уучил” уран сайхны киноныхоо зураг авалтыг Дархан хотод эхлүүллээ.
Тус мэдээллийг GUYS хамтлагийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн бөгөөд кино багийнхан Дархан хотод ажиллаж эхэлснээ мэдэгдсэн юм. Одоогоор киноны үйл явдал болон дүрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд нээлттэй болоогүй байгаа бөгөөд “Сайн уу, амьдрал минь, Зүрх уучил” кино ирэх намар кино театруудын дэлгэцнээ гарах аж.