Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГаас шалгаж, түүний гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаярыг цагдан хориод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Ч.Төгсдэлгэрийн гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар татан, цагдан хориод байгаа аж.
Харин тэрбээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ч тус шүүхээс Б.Өсөхбаярын гомдлыг хангаагүй аж. Товчхондоо, шүүхээс түүнийг "суллах боломжгүй" гэж үзжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэр нь барилга хүлээн авах улсын комиссын актад гарын үсэг зурсныхаа хариуд "Ж" гэх компаниас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон бөгөөд уг хэрэгт нь гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаяр нь хамжигчаар оролцсон хэмээн АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.