ФОТО: Жүжигчин Я.Билгүүнсарын "ХАНА БОДИТ УУ?" амьд үзэсгэлэн нь орон зай, үзэгч, уран бүтээлчийн бодит оролцоог хослуулсан инсталляци урлагийн бүтээл аж

ФОТО: Жүжигчин Я.Билгүүнсарын "ХАНА БОДИТ УУ?" амьд үзэсгэлэн нь орон зай, үзэгч, уран бүтээлчийн бодит оролцоог хослуулсан инсталляци урлагийн бүтээл аж

Жүжигчин, найруулагч Я.Билгүүнсар 4 хана төслийн санаачлан Орфей театртай хамтран контемпорари урлагийн “перформанс арт” төрлийн үзүүлбэрийг Монголд анх удаа хэрэгжүүлж байна.

Энэхүү бүтээл нь орон зай, үзэгч, уран бүтээлчийн бодит оролцоог хослуулсан инсталляци урлагийн төрөл юм байна. 

Уран бүтээлч Я.Билгүүнсар нь шилэн хоргоны цаанаас бүтээлийнхээ талаар бичгээр хариу өгөхдөө Д.Урианхайн "Ханануудын амьдрал"-ыг уншаарай гэсэн юм.  Тэрбээр өмнө нь уг зохиолоор нэг хүний жүжгийг найруулж байжээ. Энэхүү үзүүлбэр нь Ялалтын талбайд 6 сарын 22 ны өдрөөс эхлэн 6 сарын 29 хүртэл 7 хоног үргэлжлэх юм.