Тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ

Тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ

Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний "Smartcar" системээр дамжуулан цахимаар үзэх, үйлчилгээг авах боломжтой болжээ.

Хэрэв та зөрчил гарган өөрийн тээврийн хэрэгслийг ачиж журамлуулсан тохиолдолд  https://smartcar.mn/ хаягаар нэвтрэн орж тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхтэй холбоотой дараах мэдээллийг харах боломжтой.

  • Шийдвэрийн төрөл
  • Ачиж журамлах зөвшөөрөл олгосон цагдаагийн албан хаагчийн нэр
  • Зөрчлийн заалт
  • Ачилт хийсэн байршил
  • Ачиж журамлах аж ахуйн нэгжийн мэдээлэл
  • Ачиж журамлах машины мэдээлэл
  • Шилжүүлэх түр саатуулах байрны байршил
  • Шилжсэн огноо
  • Ачилт хийгдэх үед баримт болгон авсан тээврийн хэрэгслийн зураг зэрэг байна.

Цахимаар үзүүлдэг үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлснээр иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд ачиж журамлахтай холбоотой мэдээллийг ил тод нээлттэй авах боломж бүрдэж байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө