Өнөөдрөөс Испани улсад “Хуавэй”-ийн тоног төхөөрөмжийг ашиглан 5G сүлжээг нэвтрүүлнэ

Өнөөдрөөс Испани улсад “Хуавэй”-ийн тоног төхөөрөмжийг ашиглан 5G сүлжээг нэвтрүүлнэ

Испани улсын 15 хотод Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг ашиглан 5G сүлжээг нэвтрүүлэх болсон талаар үүрэн телефоны “Vodafone” компани мэдэгдлээ хэмээн Германы DPA агентлагийн мэдээнээс иш татан Хятадын Төв телевиз мэдээлэв.

Дээрх хотуудад 6-р сарын 15-наас Испанийн Мадрид, Барселон, Валенси зэрэг хот багтаж байгаа юм. Улмаар “Vodafone” компани Испани улсаас анхны 5G сүлжээг нэвтрүүлсэн компани болж байна.

Мөн Испани улс Швейцарь, Англи улсын дараагаар 5G сүлжээг нэвтрүүлсэн Европын гурав дахь улс болжээ.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

27 минутын өмнө

Шуурхай мэдээ