Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших өөрийн цахим хуудсаар дамжуулан рок, поп урлагийн хоёр дуучин Ардын жүжигчин цол хүртэхээр болсон талаар мэдээлж, баяр хүргэлээ.
Тэрбээр "Мөнхийн өрсөлдөгчид, ямар ч маргаангүйгээр нэгэн цаг үеийг эзэгнэж, тодорхойлж, бие биенээ ирлэж, хурцалж, монгол гэрийн хоёр багана шиг рок, поп гэдэг их айлын тооныг тулж явсан хоёр агуу дуучин маань эх орны Ардын жүжигчин цолоор шагнуулах болсон баяртай мэдээ сонслоо. Баяр хүргэе" хэмээн бичжээ.