Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын СТ-4 хуучны гурван давхар орон сууц 1960 онд ашиглалтад орж, 2016 онд мэргэжлийн байгууллага “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц” хэмээн дүгнэсэн.

Тэгвэл ашиглалтын шаардлага хангахгүй уг орон сууцыг буулгаж, суурин дээр нь 16 давхар, хоёр блок, 240 айлын бүрэн цутгамал орон сууцыг барьж, ашиглалтад оруулжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон албаны хүмүүс хуучны орон сууцад амьдарч байсан 27 айлд шинэ сууцны түлхүүр гардуулж өгсөн байна. НЗДТГ, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Гартаам Агат” ХХК хамтран ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөж, барилгажуулсан юм.