Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалын шинжилгээгээр батлагдлаа

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалын шинжилгээгээр батлагдлаа

Ховд аймгийн нэр бүхий иргэн аялал зугаалгаар Алтай Таван Богд уулын чиглэлд зорчиж яваад буцах замдаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт зам дагуу хэвтэж байсан тарвагыг чулуугаар цохиж алж, махыг нь чанан хоол хүнсэндээ хэрэглэсэн хэрэг гарсан.

Үүний дараа тухайн иргэдийн нэгээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлан эмчилгээ хийж эхэлсэн юм. Лабораторийн эхний шатны шинжилгээгээр бодит хугацааны ПГУ (Real-time PCR)-ын аргаар шархны шүүдэс болон цусны сорьцноос тарваган тахлын үүсгэгч Yersinia pestis-ийн өвөрмөц ген илэрсэн байсан. Харин нян судлалын эцсийн шатны баталгаажуулах шинжилгээний хариу гарч, тухайн иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь албан ёсоор нотлогджээ.