М.Энхцэцэг: Намайг ярилцлага өгч байхад Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах ирж саад учруулж, биед минь халдлаа

М.Энхцэцэг: Намайг ярилцлага өгч байхад Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах ирж саад учруулж, биед минь халдлаа

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах өөрийнх нь биед халдаж, гар руу нь цохисон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандсан гэдгээ хэлсэн юм.  

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Би эрчим хүчний салбарын удирдах албан тушаалын томилгоо, мэргэжлийн боловсон хүчнийг ажлаас чөлөөлж, сольж байгаа асуудлыг шүүмжилж, энэ талаар Эрчим хүчний яаманд асуулга хүргүүлсэн. Гэтэл  нь сэтгүүлчид ярилцлага өгч байх үед Б.Найдалаа гишүүний туслах ирж маргаан үүсгэн, утсаараа бичлэг хийх гэж байхад нь гар руу нь цохисон. Би одоо гудамжинд явахаас хүртэл айх юм байна л даа. Энэ бол ганцхан надад хамаарах асуудал бус, парламентын гишүүд хараат бусаар ажиллах нөхцөл, халдашгүй байдалтай холбоотой асуудал гэж үзэж байна" гэв. 

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Б.Найдалаа нарын зөрчил өнгөрсөн есдүгээр сард Оюу толгойн эрчим хүчний хангамжтай холбоотой 600 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтын асуудлаар хурцадсан юм.  Тухайн үед М.Энхцэцэг гишүүн Эрчим хүчний яамнаас зарласан уг сонгон шалгаруулалтыг олон нийтэд хангалттай мэдээлэлгүй явуулсан, шаардлагатай тооцоо, судалгаа болон техник, эдийн засгийн үндэслэлтэй холбоотой асуудал байгаа гэж шүүмжилсэн. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр Оюу толгойг хангах бодлого нь говийн бүсийн эрчим хүчний хамаарлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.  Харин Б.Найдалаа сайд уг шүүмжлэлийг няцааж, аукцион болон тендер нь ялгаатай ойлголт бөгөөд сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу зохион байгуулж байгаа гэж тайлбарласан. Тэрбээр Оюу толгойн эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээс хангах нь чухал бөгөөд Монгол Улс эрчим хүчний импортод жил бүр их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг онцолж байв.  

ВИДЕО: