М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа

М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг News.mn сайтад ярилцлага өгч байхад Б.Найдалаа сайдын туслах яриаг маань тасалж, биед халдсан хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Тэрбээр "Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Энэ хүнд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодол, зорилго байхгүй байна. ХҮН намд элссэн хүн бүрийг энэ намд удирдлагаар тавьж байна. Багшийг, жолоочыг энэ салбарыг удирдлагаар тавьж байна. Тэтгэвэрт гарсан цагдааг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр тавьж байна. Өөрийнхөө туслахыг зохицуулах хорооны зохицуулагчаар тавих гэж байна.... " хэмээн ярьж байв. Гэтэл Б.Найдалаа сайдын туслах хажуунаас нь "Би мэдээгүй байхад та намайг зохицуулах хорооны зохицуулагч болох гэж байгааг яаж мэдэж байгаа юм" хэмээн маргаан эхлүүлжээ. 

ВИДЕО:

Эх сурвалж: News.mn