Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг, “Увс нуурын хөвөө” гэх газарт өчигдөр буюу долдугаар сарын 26-ны 21:30 цагийн орчимд 22 настай эрэгтэй Увс нуурын усанд осолдсон тухай дуудлага 21:35 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар долдугаар сарын 27-ны 06:55 цагт осолдсон иргэний цогцсыг нуурын эргээс зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.