COP17 хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна

COP17 хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрчээ.

Бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор "COPTIME 22" хурлыг зохион байгуулж, Үндэсний хорооны Ажлын алба болон 12 дэд хороо үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх ажлуудаа нарийвчлан төлөвлөсөн байна.

нэг буюу түүнээс олон хүн нарын зураг байж магад

Мөн хурлын үеэр иргэд тогтоосон нэвтрэх цэгээр И-Монголиа системийн бүртгэлээ ашиглан хурлын талбайд нэвтрэх боломжтой бөгөөд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолжээ. Монгол Улс COP17 хурлаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын 197 талын төлөөлөгчийг хүлээн авах бэлтгэлээ бүх чиглэлээр хангаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 4500 гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгааг зохион байгуулагчид мэдээллээ.