Энэ сарын 17-нд нэг бөхөөс хориотой бодис хэрэглэсэн болох нь А сорьцын шинжилгээгээр тогтоогдсон талаар бид мэдээлж байсан билээ.
Харин Үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авахад нэг харваачаас допинг илэрсэн болох нь тогтоогджээ. Одоогийн байдлаар тухайн харваачид А сорьцын шинжилгээний хариуг танилцуулах үйл явц үргэлжилж байгаа бөгөөд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй байгаа тохиолдолд тухайн харваачийн нэрийг зарлаж болохгүй гэсэн дүрэм байдаг. Хэрэв А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцыг дахин шинжлүүлнэ. Харин А сорьцын хариуг хүлээн зөвшөөрвөл нэрийг нь олон нийтэд зарлах эрх үүсэх юм.