Шинэхэн заан Д.Алтанцоожид "Заан жимини" автомашин гардуулна

Шинэхэн заан Д.Алтанцоожид "Заан жимини" автомашин гардуулна

Улсын баяр наадмын долоогийн даваанд тунаж заан цол хүртсэн бөхөд "Заан жимини" авто машин гардуулдаг уламжлалтай. 

Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд тунаж барилдан Улсын заан цол хүртсэн Д.Алтанцоожид "Заан Жимини" автомашин гардуулах үйл ажиллагааг наймдугаар сарын 17-ны 11:40 цагт зохион байгуулахаар боллоо.  Тус арга хэмжээ Баянзүрх дүүрэгт байрлах Бридж корпорацид болох юм. 

Эргэн сануулахад, Д.Алтанцоож нь 2026 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын заан Д.Хүдэрбулгатай тунан барилдаж Улсын заан цол хүртсэн билээ. 




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө