Жюү жицүгийн Дэлхийн цомын тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод боллоо.
Тус тэмцээний U14 насны ангиллын эмэгтэйчүүдийн -40 кгд “Thunder Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Пүрэвхүүгийн Цэлмэг алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, Арабын Нэгдсэн Эмират, Филиппин, Украины шилдэг тамирчдыг ялж түрүүллээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.