Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй бөхчүүд "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д Монгол Улсаа төлөөлөн оролцоно

Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй бөхчүүд "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д Монгол Улсаа төлөөлөн оролцоно

Хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн нүүдэлчдийн наадам наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Киргиз Улсад болно.

Энэ удаагийн наадамд Монголын багийн тугчаар Даян аварга Б.Орхонбаяр сонгогдон оролцох юм. Харин Улсын заан Б.Серик кураш бөхийн төрлөөр, Улсын заан Д.Анар Монгол бөхийн төрөлд барилдана. Турк улсад төвтэй байгууллага уг наадмыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд манай улсаас 47 тамирчин оролцохоор болжээ.