НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсад зохион байгуулагдана.
Энэ хүрээнд эх байгалиа хамгаалахад залуу уран бүтээлчид өөр, өөрсдийн өнцгөөр нэгдэж байна. "B Contemporary Art Gallery", “Алтай таван богд” өв хамгаалах сан, “Morningstar” хамтлаг санаачилж анх удаа байгаль дахь амьд тоглолтоо олон нийтэд шууд дамжуулан хүргэх гэж байна. Энэ тоглолт байгаль бохирдуулахгүй, технологийн дэвшлээр нийтэд хүрэхээрээ онцлогтой юм.