Улсын хэмжээнд АИ-92 бензиний 11 хоногийн нөөц байна

Улсын хэмжээнд АИ-92 бензиний 11 хоногийн нөөц байна

2026 оны 08 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 162 вагон буюу 9,720 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд байна.

Шатахууны нөөцийн түвшин (хоногоор):

  • АИ-92 автобензин: 11 хоног
  • АИ-95 автобензин: 13 хоног
  • Дизель түлш: 18 хоног
  • ТС-1 (Онгоцны түлш): 10 хоног

Шуурхай штабын шийдвэрээр нийслэл хотод шатахуун түгээлтийн зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү зохицуулалтын үр дүнд нэг өдөрт шатахуун авсан автомашины тоо 38,000-аас 115,000 болж өсөн, хүртээмж 2.5 дахин нэмэгдэв. Шатахуун түгээх станцуудын татан авалт хэвийн үргэлжлэх хугацаанд нөөц тасалдах эрсдэлийг бууруулснаар замын болон ШТС-уудын зохиомол дугаарлалт багасах эерэг үр дүн гарч байна гэв.