Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2026.08.06/ эхэлсэн. Тус тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.
Монгол Улсын шигшээ баг тэмцээний "А" хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хонконгийн шигшээтэй тоглож, 3:0 харьцаагаар хожил байгууллаа. Тус тоглолтын шилдэг тоглогчоор М.Уранбаяр тодорсон байна.