“SG Apes” баг хамтын ажиллагааны хүрээнд “Seoul Samsung Thunders” багийг эх орондоо төлбөргүй авчирсан нь Монголын сагсан бөмбөг шинэ түвшинд хүрснийг харууллаа

“SG Apes” баг хамтын ажиллагааны хүрээнд “Seoul Samsung Thunders” багийг эх орондоо төлбөргүй авчирсан нь Монголын сагсан бөмбөг шинэ түвшинд хүрснийг харууллаа

Монголын сагсан бөмбөгийн хувьд сүүлийн 5 орчим жилийн хугацаанд эрчимтэйгээр хөгжиж байгаа спортуудын нэг билээ. Хэдхэн жилийн холбоо нь хоёр хуваагдчихсан сагсан бөмбөг сонирхогчид нь үзэх лиггүй, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монгол Улсын шигшээ багийг тэмцээнд оролцуулахыг хориглосон гээд тун тааруу нөхцөл байдал байсан юм.

2021 онд сагсан бөмбөгийн үүсээд байсан хоёр холбооны хэрүүлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбооны удирдлагууд болон тамирчидтай уулзаж тухайн жил "Нэгдсэн дээд лиг" зохиогдож байсан. Хоёр лиг нэгдсэн учраас монголын шилдэг тамирчид нэг дор өрсөлдөж үзэгчдийн дунд чамгүй хүлээлтийг үүсгээд амжсан байдаг. Тус лигийн нэгэн онцлог зүйл нь өмнө нь хэний ч харж байгаагүй "IHC Apes" баг байсан юм.

-"SG APES" БАГИЙН ЭНТЕРТАЙНМЕНТ БАЙДАЛ САГСАН БӨМБӨГИЙН ҮЗЭГЧДИЙГ НЭМСЭН-

Багийн эзэн болох О.Мөнхжинг тухайн үед өөрийн койноо сурталчилж байна хэмээн олон хүмүүс шүүмжилж байсан ч сагсан бөмбөг өнөөгийн түвшинд хүрч хөгжихөд түүний хувь нэмэр их. Нэгдсэн дээд лигт анхны жилдээ тоглоод л "IHC Apes" баг нэлээдгүй олон дэмжигчидтэй болоод амжсан байдаг. Ямар нэгэн томоохон байгууллага, ямар нэгэн аймгийн баг биш байхад дээд лигт тоглосон эхний жилдээ багийн үнэнч дэмжигчидтэй болно гэдэг хэцүү ч "IHC Apes" багийн энтертайнмент байдал нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан. 2021 оны улиралд О.Мөнхжин “Хасын Хүлэгүүд” багийн дэмжигчид рүү дунд хуруу гаргаж байсан удаатай.

О.Мөнхжингийн 2021 онд "Хасын Хүлэгүүд" багийн дэмжигчид рүү дунд хуруу гаргасан зураг.

Энэ үед түүнд лигийн зүгээс ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авсан гэх мэдээлэл гараагүй ч лигийн үзэгчдийн дургүйг хүргээд амжсан. Түүнээс хойш О.Мөнхжингийн хувьд шүүгчдийг хараах, бусад багийн тоглогчдын доромжлох гэх мэт болон зүй бус үйлдлүүдийг гаргаснаар тоглолтуудаас олон удаа хөөгдөж байсан түүхтэй билээ. Эдгээр үйлдлүүд улам олширч лигийн зүгээс түүнийг 2027 он хүртэл багийн эзний хувиар ямар нэгэн сагсан бөмбөгийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байдаг. Энэ мэт зүйлс нь хэдий зүй бус үйлдэл ч энэ бүхний араас лиг болон "SG Apes" багийн дэмжигчид, үзэгчид нэмэгдэж буй.

-ДАВХАР АЖИЛ ХИЙДЭГ БАЙСАН ТАМИРЧДЫН ЦАЛИН 500 САЯ БОЛТЛОО ӨССӨН-

Мөн тэрээр тоглогчдын цалинг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн явдал байв. Нэгдсэн дээд лиг болохоос өмнө дээд лигийн цалин хаалттай, хэн ч мэддэггүй байсан. Гэхдээ тамирчдын хувьд тоглохыг хажуугаар ажил хийдэг байснаас харахад цалин бага хэмжээнд байсан. Тэгвэл О.Мөнхжингийн шууд аварга болно гэсэн бодол лигийн шилдэг тамирчдыг багтаа авчрахаар хөөцөлдөж тамирчдын цалин чамгүй өндөр түвшинд хүргэсэн гэх яриа сагсан бөмбөгийн хүрээлэлд байдаг. Үүнээс эхлээд тоглогчдын цалин нэмэгдэж, зөвхөн сагсаа тоглож эхэлсэн тамирчдын ур чадвар өссөн юм.

Өнгөрсөн улиралд Монгол сагсчдын дундаж цалин 60-80 сая байдаг бол Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарын шигшээ багийн тамирчдын цалин 250-500 сая төгрөг болтлоо өсжээ. 

Монгол сагсчдын дундаж цалин 60-80 сая байдаг бол Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарын шигшээ багийн тамирчдын цалин 250-300 сая төгрөг байна

Энэ жилийн хувьд сагсан бөмбөгийн зуны амралтаар Монгол Улсын сагсан бөмбөг ямар хэмжээнд очиж хөгжиж байгааг харуулсан нэгэн үйл явдал болсон. "SG Apes" багийн хувьд хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын хамгийн нэр хүндтэй, олон дэмжигчтэй баг болох "Seoul Samsung Thunders" багийг авчирсан юм.

БНСУ-ын лиг бол Ази тивийн хамгийн том лигт тооцогддог. Олон хүмүүс тухайн багийг "Монголд хэдээр авчирсан бол маш их мөнгө өгсөн болохоор л монголд ирж байгаа" гэх мэтээр ярьж байсан ч эх сурвалжийн мэдээлж буйгаар хамтын ажиллагааны хүрээнд ямар ч үнэ төлбөр төлөөгүй ирсэн гэсэн юм.  Энэ мэт үйл явдлууд сагсан бөмбөгт маш том хөгжлийг авчирснаар цалин, тамирчдын ур чадвар, шигшээ багийн амжилт, шинэ ордон, ур чадвар өндөртэй гадны тамирчид ирж Монголын сагсан бөмбөг хурдацтай хөгжих шалтгаан болж байна.