Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.08.12/ 14:00 цагт ээлжит бусаар хуралдана.
Тус хурлаар бодлогын хүүг энэ сард 0.5 нэгж хувиар, ирэх сард дахин 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэх, мөн арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 1 нэгж хувиар өсгөх асуудлыг хэлэлцэхээр байгаа гэх мэдээлэл байна. Инфляц энэ оны хоёрдугаар сард 6.5 хувь байсан бол түүнээс хойш өссөөр 13 хувьд хүрээд байна. Инфляц нэмэгдэхийн хэрээр төгрөгийн худалдан авах чадвар буурдаг. Тиймээс бодлогын хүү болон заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх замаар зээлийн өсөлт, эдийн засгийн эрэлтийг сааруулж, инфляцын дарамтыг бууруулах арга хэмжээ авах хүлээлттэй байна. Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
