Хэдхэн цагийн өмнө Brabus компанийн дэлхийд танилцуулсан ердөө 77 ширхэг үйлдвэрлэх “BRABUS BODO” автомашины Cabrio загварыг Монгол эрхэм өөртөө зориулж анхны 01 загварыг custom тоноглолтойгоор захиалсан тухай мэдээлжээ.
Тэгвэл дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэж буй тус автомашины хамгийн анхны загварыг захиалагч нь АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга, Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайхан байж болзошгүй байна. Учир нь тус автомашины дэргэд П.Батсайхан зогсож гэрэл зургаа авхуулсан байна.
BRABUS нь 1977 онд Германы Боттроп хотод байгуулагдсан, дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн автомашин өөрчлөн сайжруулах компани юм. Анх Mercedes-Benz-ийн загваруудыг хүч чадал, хийц, интерьерээр нь сайжруулдгаараа алдартай байсан бол өнөөдөр Porsche, Rolls-Royce, Bentley, Lamborghini, Aston Martin зэрэг брэндүүд дээр ч ажилладаг болсон гэдэг.
Тэгвэл дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэх BRABUS BODO автомашиныг үүсгэн байгуулагч Бодо Бушманны дурсгалд зориулан бүтээж байгаа ажээ. Харин монгол эрхэмийн өөртөө зориулан захиалсан “BRABUS BODO” автомашины Cabrio загварын үнэ 1 сая евроос дээш үнэлгээтэй байгаа ажээ.
Сонирхуулахад нь, тус автомашиныг үйлдвэрийн бэлэн загвараар бус, худалдан авагчийн хүсэлтийн дагуу өнгө, салон, материал, тоноглолыг нь өөрчилж, захиалгаар үйлдвэрлэдэг байна. Тиймээс 01 дугаартай, тусгай тоноглолтой загварыг монгол эрхэм захиалсан нь үндсэн үнээс хавьгүй өндөр байх магадлалтай ажээ.