Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол 2026 оны наймдугаар сарын 21-нд болно.

Их эзэн Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр гаргасан байна.