Graphy Shape Memory Aligner-Шүдний гажиг заслын тунгалаг аппарат шинэ үеийн технологи Шүдний гажиг заслын эмчилгээ дижитал рүү шилжиж байна. Шүдний байрлал, зуултыг засахын тулд заавал авагддаггүй төмөр брекет зүүх шаардлагатай юу.
Өнөөдөр олон төрлийн тунгалаг гажиг заслын аппарат (clear aligner) ашиглан шүдийг үе шаттай хөдөлгөх боломжтой болсон. Харин сүүлийн жилүүдэд 3D хэвлэл болон “shape memory” буюу хэлбэрээ санах шинж чанартай материалд суурилсан шинэ технологи хөгжиж байна. Тэдгээрийн анхдагч нь БНСУ-ын Graphy компанийн хөгжүүлсэн Shape Memory Aligner™ юм. Энэ технологийн онцлог нь зөвхөн “тунгалаг аппарат” гэдэгтээ биш, харин аппаратыг өвчтөний шүдний эцсийн төлөвлөгөөний дагуу шууд 3D хэвлэн үйлдвэрлэх, мөн материалын хэлбэр санах шинж чанарыг ашиглахад оршдог. (Graphy 3D)
Монголын зах үээлд Graphy Shape Memory Aligner бүрэн нэвтэрснээс гадна эмч нарт зориулсан сургалт, уулзалт болж байна. 2026 оны наймдугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотын Corporate Hotel and Convention Center-т “GRAPHY SYMPOSIUM 2026 MONGOLIA” сургалтыг шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл ханган нийлүүлэгч “Литл Фийт” ХХК зохион байгуулах гэж байна.
Сургалтын хүрээнд гажиг заслын эмчилгээний өдөр, мөн согог заслын хэрэглээ, Graphy software, принтер болон Shape Memory Aligner үйлдвэрлэлийн технологийн талаар мэргэжлийн сургалт явагдах аж. Тус сургалтад БНСУ-ын Кён Хи Их Сургуулийн профессор Seong-Hun Kim, DMD, MSD, PhD болон Graphy-ийн мэргэжлийн баг оролцох аж. Энэхүү сургалт нь өвчтөнд шууд эмчилгээ хийх арга хэмжээ бус, эмч, мэргэжилтнүүдэд технологийн талаарх мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэх мэргэжлийн сургалт юм.


