ФОТО: COP17 бага хурлыг зохион байгуулж буй талбай үерт автжээ

ФОТО: COP17 бага хурлыг зохион байгуулж буй талбай үерт автжээ

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод тав дахт өдрөө үргэлжилж байна. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ Зуун айл худалдааны төвийн урд байрлах тус талбайд 14:00 цагийн үед их хэмжээний бороо оржээ. Бороо гурван цагийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд Цэнхэр бүсийн талбай үерт авсан байна. Холбогдох албаны хүмүүс бороо орж дууссаны дараа үерийн усыг соруулж байгаа аж.