ТОДРУУЛГА: Замын хөдөлгөөнд оролцож байхдаа нэгнийхээ биед халдсан гэх хэргийг цагдаа шалгаж, прокурорт шилжүүлжээ

ТОДРУУЛГА: Замын хөдөлгөөнд оролцож байхдаа нэгнийхээ биед халдсан гэх хэргийг цагдаа шалгаж, прокурорт шилжүүлжээ

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2026.08.25/ автомашин дотор хоёр эрэгтэй хүн зодолдож буй бичлэг нийтлэгдсэн.

Тодруулбал, Уг үйл явдал нь тавдугаар сарын 12-ны өдөр болсон бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад “Нисдэг машины хойд талд бусдад зодуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг хэргийн талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “С” нь Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн “Б”-тэй маргалдаж, улмаар биед нь халдсан байсан. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн” гэлээ.