Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийт 2073 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 741, гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага бүртгэсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 50 дуудлага, мэдээлэл бүртгэжээ.